Богдхан уулын Түргэний ам, Өвөрзайсан, Шархад, Арцат, Жаргалант зэрэг амуудад Хамгаалалтын захиргааны алба хаагчид өнгөрсөн өдрүүдэд эргүүл шалгалт хийсэн байна. Энэ үед хориглосон бүсэд зорчиж байсан 28 машин, 130 гаруй иргэд мөн зөвшөөрөлгүй самарчдын отог 6 тааралдсаныг албадан буулгаж, хуулийн дагуу арга хэмжээ авсан талаар БОАЖЯ-аас мэдээллээ.