Унгарын Дебрецен хотод болж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насныхны ДАШТ-д эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 20 баг өрсөлдөж байна. Манай хөвгүүд B, охид D хэсэгт тоглохоор хуваарилагдсан. Энэ удаа эрэгтэйчүүд эхний тоглолтоо Латвийн багийнхантай хийж, 22:18-аар хожжээ. Харин хоёр дахь тоглолтдоо Киргизийн сагсан бөмбөгчидтэй ана мана өрсөлдөж, нэг оноогоор (20:21) ялагдав. Хөвгүүд өнөөдөр Чили, Португал, охид Киргиз, АНУ, маргааш Украин, баасан гарагт Египетийн шигшээтэй өрсөлдөнө.