Энэ сарын 11-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Туул голын сав газрын захиргаа, Богдхан уулын хамгаалалтын захиргаа хамтран Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрийн хязгаарлалтын бүс, Туул голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглалтын байдал, газар ашиглах гэрээний хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт тавин ажиллав.
Энэ ажлын хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрийн хязгаарлалтын бүс, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй хашаа, хайс татан үйл ажиллагаа явуулж байгаа иргэн Ч.Б, "ЭШБ" трейд, " Эй Эй Энд Эм" ХХК, "Ривер бийч"ХХК, " Ориентал кемп" ХХК-д зөрчлөө арилгах талаар хугацаатай үүрэг даалгавар өгч, албан мэдэгдэл өгөв.