Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, сөрөг нөлөөллийг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУД” чуулганыг 2022 оны 8 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Хамтран зохион байгуулагчаар НҮБ-ын төрөлжсөн агентлагууд, Монголын Хүүхдийн Зөвлөл, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, “Оюу толгой” ХХК, Каритас Чех олон улсын байгууллага, Дэлхийн Зөн олон улсын байгууллага, ПИН олон улсын байгууллага зэрэг байгууллагууд ажиллаж байна.
Чуулганы үйл ажиллагааг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү нээж үг хэлэх бол Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Akcель Никэйз, НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын Хүүхэд залуучуудын элч төлөөлөгч Жаяадма Викраманаяак, Монголын хүүхдийн зөвлөлийн Ерөнхийлөгч М.Гарьд нар оролцох юм.
Чуулга уулзалтад Монгол Улсын Ховд, Хэнтий, Булган, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Дорноговь, Орхон, Дархан-Уул аймаг, нийслэл хотоос, мөн АНУ, ХБНГУ, ОХУ, БНСУ, БНХАУ, Бангладеш, Малайз, Филиппин зэрэг улсуудаас төлөөлөл болон хүрэлцэн ирсэн 280 орчим оролцогч хүүхэд, залуучууд оролцлоо. Түүнчлэн цахимаар олон улсын хүүхэд, залуучууд хамрагдана.