2013 оноос хойш “UB food festival” нэрээр зохион байгуулж буй тус өдөрлөгийн үеэр “Cosplay & Comic night” тэмцээн болоод бургер, зайрмагийн тэмцээнийг зохион байгуулж байна. Зайрмагийн тэмцээнийг зургаа хүртэлх насны таван хүүхдийн дунд явуулсан бөгөөд ялагчаар Э.Энхтүвшин хүү шалгарлаа.
Тэрбээр “Өнөөдөр миний төрсөн өдөр. Төрсөн өдрөөрөө зайрмагны тэмцээнд ороод түрүүлсэндээ баяртай байна. Шагналынхаа эрхийн бичгээр эгч, дүү нартаа зайрмаг авч өгнө. Одоо удахгүй гоё хоол идээд, гэртээ харьж төрсөн өдрийн тортоо иднэ. Дараа жил дахиж ийм тэмцээнд оролцмоор байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.