Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, зөвшөөрөл, гэрээний биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Хяналтаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Тойлтийн хоолой” гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Адексмайн” ХХК нь байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, менежментийн төлөвлөгөөгүй, ус ашиглах дүгнэлт, гэрээ зөвшөөрөлгүй хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан зэрэг зөрчилтэй байсныг зогсоолоо.