Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 291 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүний 190 нь нийслэлд, үлдсэн 101 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр коронавируст нийт халдварын тохиолдлын тоо 969,127 болов.
Нас баралт бүртгэгдээгүй. Сүүлийн нэг хоногт 1,102 хүн эдгэрсэн бол 10,813 хүн хяналтад байна.