Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын тэргүүн Владислав Товарищтайович Ховалыгтай энэ сарын 10-нд уулзав.
Элчин сайдын яамны төв байранд болсон уг уулзалтаар Монгол Улс, ОХУ-ын Бүгд найрамдах Тува Улсын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов. Тодруулбал, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбох хил дамнасан төмөр замын болон авто замын төслийн боломжит чиглэл, хийг буй ажил, хэтийн төлөв, бүтээн байгуулалтын талаар хөндөн ярилцсан байна.