Хөтөлбөрийн хүрээнд 18-30 насны 30 залууг сонгон шалгаруулж, хоёр сарын турш байгаль орчны тухай мэдлэг олгон байгальд ээлтэй төсөл хэрэгжүүлэх боломжоор хангах бөгөөд шилдэг хоёр оролцогчийг 2022 онд Египет, Канад улсуудад болох НҮБ-ын олон улсын хурлуудад оролцуулах юм.
Залуу төлөөлөгчид хуралд оролцон эх орондоо ирсний дараа үндэсний хэмжээний уулзалтыг зохион байгуулж, сурсан зүйлсээ хуваалцаж, байгаль орчны төлөөх залуучуудын оролцооны цаашдын алхмууд, боломжуудыг тодорхойлох юм.
Энэхүү төсөл нь UN Youth Delegate буюу “НҮБ-ын Залуу төлөөлөгч” олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад нээж, анх удаа хэрэгжүүлж буй явдал юм.
ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА:
2022 оны 8 сарын 20 - 10 сарын 15-ны Бямба гараг бүр
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
18-30 насны Монгол Улсын иргэн
Монгол Улсад оршин суудаг (орон нутгаас хичээлд цахимаар оролцох боломжтой)
Англи хэлний бичиг, ярианы дундаж түвшинтэй (CEFR - В1, intermediate)
Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан эсвэл энэ чиглэлээр төсөл хөтөлбөрт хамрагдаж байсан туршлагатай
БҮРТГЭЛ:
2022 оны 8 сарын 12-ны 23:59 цаг хүртэл дараах цахим холбоосоор хүлээн авна. Зөвхөн тэнцсэн оролцогчидтой 8 сарын 18-ны дотор мэйл хаягаар холбогдоно.