Яармагийн замд барьж буй нүхэн гарцыг угсарч дууслаа. Одоогийн байдлаар цементээр бэхжүүлсэн суурийн ажил гүйцэтгэж буй гэнэ.
Нүхэн гарц барих хэсгийн замын хоёр урсгалыг наймдугаар сарын 22 хүртэл ээлжлэн хааж, зам барилгын ажил хийхээр төлөвлөсөн.
Тэгвэл одоогоор хөдөлгөөнийг нь хязгаарлаад буй урд талын урсгалын замыг өнөө оройдоо хучиж, маргааш буюу төлөвлөгөөт хугацаанаасаа 11 хоногийн өмнө нээхээр ажиллаж буй талаар НЗДТГ-аас мэдээллээ.