Монгол Улсын нэр бүхий иргэд “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн хяналтын бүсээр их хэмжээний алт, үнэт эдлэлийг хууль бусаар нэвтрүүлж байсан хэрэг энэ сарын 1-нд бүртгэгдсэн. Тэгвэл энэ сарын 5-нд Монгол Улсын иргэн А нь “Истанбул-Улаанбаатар”-ын нислэгээр 1,6 кг алт, монет, мөнгөн эдлэлүүдийг гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлсэн хэрэг дахин илрүүлжээ. Дээрх хэргийг Цагдаагийн байгуулагаас шалгаж, иргэн А болон Гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг холбогдуулан шалгалтын ажиллагааг эхлүүлсэн талаар ЦЕГ-аас мэдээллээ.