Олон улсын хүүхдийн спортын VII наадмыг ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулж байна. Тус тэмцээний жүдо бөхийн төрөлд Монголын тамирчид Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, Б.Баасандорж нарын удирдлагад хүч сорьж буй юм. Манай тамирчдаас тэмцээний салхийг хагалж Ш.Чилүгэн, Ч.Төгөлдөр нар барилдлаа. Хөвгүүдийн 46 кг-ын жинд аваргын төлөө Ш.Чилүгэн Узбекистаны Асадбек Мисировт өчих мэхээр ялагдан, мөнгөн медаль хүртэв. 50 кг-д Ч.Төгөлдөр Егор Пиновыг цэвэр ялж, хүрэл медаль зүүлээ. Тус наадмын жүдо бөхийн барилдааныг олон улсын шүүгч Ц.Алтанцог дэнсэлж буй юм.