Нийслэлийн Хан-Уул дүүргийн Х хороо, Морингийн давааны орчим “Туул” голын усанд 1 эмэгтэй хүн ороод алга болсон тухай дуудлагыг өчигдөр 01:20 цагт ОБЕГ-т иржээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход Архангай аймгийн харъяат иргэн Д/30 настай, эмэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-г эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 05:00 цагаас эхлэн “Туул” голын усанд зохион байгуулж мөн өдрийн 13:18 цагт анх осолдсон газраас баруун зүгт 5 км-т “Сонгино” амралтын газрын дэргэд “Туул” голын эргээс цогцсыг олж гарган, Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.