Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ:
- Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл (Ачаа тээврийн терминал байгуулах),
- Эрдэнэт, Оюутолгой зэрэг ордыг иж бүрэн ашиглаж, зэсийн боловсруулалтыг нэмэгдүүлэх төслүүдийн талаар,
- Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний талаар зэрэг 25 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.