ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн наршилтаас сэргийлсэн зөвлөмж гаргасан байна. Хүүхэд, өндөр настан, гадаа ажилладаг болон архаг хууч, зүрх судасны өвчтэй, даралт ихтэй хүмүүс нарших нь элбэг аж. Наршилтаас сэргийлэхийн тулд ус болон шингэн зүйлийг ойр ойрхон багаар уухыг зөвлөлөө. Мөн хүүхдүүдийг 08.00-10.00 цагийн хооронд л гадаа тоглуулах, ханцуйтай даавуун хувцас, малгай өмсүүлэх, бүлээн усанд оруулах, машинд удаан байлгахгүй байх зэргээр наршихаас урьдчилан сэргийлэх боломжтой гэнэ.