Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2022 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах тухай” А/08 дугаартай тушаалын дагуу нийслэлийн есөн дүүрэгт шарилж устгалын ажил зохион байгуулж байна. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 10234 аж ахуй нэгж, байгууллагын 34604 ажилтан, алба хаагчид шарилж устгах ажилд оролцож, нийтийн эзэмшлийн 1,461,565 ам метр талбайгаас 1952 тонн шарилжийг түүж, цэвэрлэн, төвлөрсөн хогийн цэгүүдэд зөөвөрлөн, устгаад байна.