Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 10 дугаар сарын 1-нээс өмнө 200 000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгэх үүрэг өгсний дагуу МУ-ын Шадар сайд С.Амарсайхан, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар "Таван толгой түлш" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уг ажлын хүрээнд "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлтийн явцтай танилцуулж, зүүн бүсийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн сайжруулалт хийгдэж, хэвийн үйл ажиллагаанд орсон тухай мэдээллэв. Мөн өнгөрсөн долоо хоногоос эхлэн "Тавантолгой түлш" ХХК-ийн баруун, зүүн үйлдвэрүүд ажиллаж эхэлсэн ба өвөлжилтөд бэлтгэж байна.