Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан самбаруудыг буулгах ажлын хүрээнд 90 шахам том, жижиг самбар буулгаад байна. Үзэгдэх орчныг хязгаарласан, зөвшөөрөлгүй байрлуулсан самбаруудыг буулгаж, чөлөөлсөн талбайд замын мэдээлэх, зүг, чиг заах тэмдгүүдийг нэмэгдүүлэх талаар НЗДТГ-аас мэдээллээ.