Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас төвийн зургаан дүүргийн 220 автобусны буудлыг угааж, халдваргүйжүүлэх ажлыг өчигдөр буюу 2022.08.01-ээс эхлүүллээ.
Цэвэрлэгээний ажлыг сард найман удаагийн давтамжтайгаар аравдугаар сарын 15-ыг хүртэл зохион байгуулах юм.