Усан парк барьж буй “Эм Энд Жи констракшн” ХХК-ийнхан голын эргээс 50-200 метрийн зайд барилга барьж, Усны тухай хууль, Газрын тухай хуулийг зөрчиж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Туул голын сав газрын захиргаанаас 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/424 дугаар албан бичгээр АТГ-т хүргүүлсэн мэдээллийн дагуу албаныхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалт бүхий гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шийдвэрлэсэн талаар АТГ-аас мэдээллээ.