Амралтын өдрүүдэд голын эрэг дагуу зугаалж буй иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд осолдсон тохиолдол хоёр бүртгэгджээ. Тодруулбал, Дорнод аймагт 45 настай иргэн Г Хэрлэн голд сэлэхээр ороод живсэн гэх дуудлага энэ сарын 28-нд бүртгэгдсэн бөгөөд аймгийн онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж буй гэнэ. Мөн тус өдөр 31 настай иргэн согтуугаар Туул голд орж живснийг онцгой байдлын алба хаагчид таван цаг хайж олоод, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.