Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Европ болон Азийн аварга, Буриадын алдарт бөх Борис Будаевын нэрэмжит 23 хүртэлх насныхны залуучуудын олон улсын тэмцээн Улаан-Үд хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. 30 дахь удаагийн уг тэмцээнд М.Баярсайхан дасгалжуулагчийн удирдлагад манай улсын “Төгс” дэвжээний тамирчид оролцов. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Б.Мөнх-Эрдэнэ эзэн орны Аркадий Дашидондуков, Чингис Чагдуров, Максим Бурянов нарыг тус бүр 10:0-ээр буулган авч, Якутын Уйгулаан Ивановыг 6:4-өөр илүүрхэв. Гэсэн ч хагас шигшээд Киргизийн Бекзат Алмаз Уулуд 0:2-оор ялагдан, мөнгөн медаль хүртжээ. Ташрамд дуулгахад, Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийг өнгөрсөн сард байгуулж, зургаан дасгалжуулагч, 27 тамирчин тангараг өргөсөн. Насанд хүрэгчдийн ДАШТ Сербийн Белград хотод есдүгээр сарын 10-18-нд болно. Үндэсний шигшээ багийнхан уг тэмцээнд хүч сорихоор Орхон аймгийн “Сэлэнгэ” амралтын баазад бэлтгэл базааж байна.