Эмнэлгийн үзүүлж байгаа тусламж үйлчилгээг сайжруулах, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, тав тухтай орчин нөхцөлд хүргэх зорилгоор эмнэлгийн байгууллагын их засварын ажлууд хийгдэж байна.
Тус ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт байрлах Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүүхдийн уушгины нэг, хоёрдугаар тасаг болон Насанд хүрэгчдийн цочмог гепатитын тавдугаар тасгуудад их засвар, шинэчлэлийн ажлуудыг хийж, гүйцэтгэлээ. Багц их засварын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Уулс дөл ХХК, Пиөрли тауэр ХХК, Барилга менежмент ХХК-иуд тус тус гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
Амьсгалын замын халдвар ихэссэн энэ үед эмнэлгийн ор, үйлчилгээ, хүчин чадлыг ийнхүү сайжруулан иргэдэд үйлчлэхэд бэлэн болж байна хэмээн нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газраас мэдээлэв.