Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 248 тохиолдол шинээр батлагджээ. Тодруулбал, 101 нь Улаанбаатар хотод, 147 нь орон нутагт буюу 7 аймагт тус тус бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 945,900 болж нэмэгдэв.
Мөн өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй. Коронавируст халдварын Омикрон хувилбарын шинэ тохиолдлууд бүртгэгдэж байгаатай холбоотойгоор ХӨСҮТ-өөс хувийн ариун цэврээ сахиж, маск зүүхийг онцгойлон анхааруулж байна.