Улаангом-Улаанбаатар чиглэлийн хуваарьт нислэгийг ирэх сарын 1-нээс буюу маргаашнаас эхлүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, "Аэромонголиа" авиа компани орон нутгийн чиглэлийн нислэгийг эргэн сэргээх хүсэлтээ холбогдох яаманд хүргүүлсэн байна. Энэ дагуу "Цагаан дэглий" нисэх буудлын чадамжийг нэмэгдүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар үүрэгджээ.