Эрүүл мэндийн сайдын тушаалаар 5-11 насны хүүхдүүдийг коронавирусний эсэрг дархлаажуулалтад хамруулна. Тодруулбал, бага насны хүүхдүүдийг ирэх даваа гараг буюу 8 дугаар сарын 1-нээс дархлаажуулж эхэлнэ. Салбарын эмч, ажилчдыг сургалтанд хамруулж бэлэн болсон байна.
Улсын хэмжээнд 5-11 насны 500 мянган хүүхэд бий. Эдгээрийн 25.7 хувийг вакцинд хамруулахаар төлөвлөж буйг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны тандалт, мониторингийн тасгийн эрхлэгч В.Байгаль мэдээлж байна. 8 дугаар сард эхний тунг хийж, 9 дүгээр сарын 1-нээс хоёр дахь тунд хамруулах аж.