ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын хэлтсийн дарга Байгаль "ЭМЯ-наас 5-11 насныхан вакцин хийх болсон талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хүүхдийн вакциныг наймдугаар сарын 1-наас нэг сарын зайтай хоёр хийхээр бэлтгэл ажлаа хангалаа. Тодорхой хэлбэл, I хүн тунг наймдугаар сарын 1-нээс, II хүн тунг есдүгээр сарын 1-нээс хийнэ. Мөн вакцинтай холбоотой зөвлөмжүүдийг гаргасан байна. Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ. Ингэхдээ эцэг эхэд I, II хүн тунгийн танилцуулгийг өгнө. Хүүхдүүдийг дархлаажуулах вакцин нь Герман улсад үйлдвэрлэсэн орц найрлага нь хүүхдэд тааруулсан гэдгийг онцолъё. Мөн хүүхдүүдээ олон хүнтэй газраар дагуулж явахгүй байх. Шингэн зүйл сайн өгөхийг зөвлөж байна" гэлээ.
Олон улсын судалгаагаар хүүхдэд вакцин хийх нь ковидоос 90-95 хувь хамгаална гэсэн үр дүн гаргажээ. Мөн Вакцины эхний тунг сум, хорооны Өрхийн эмнэлэгт хийнэ. Дараагийн тунг сургуульд цэцэрлэгт нь хийх нь ээ. Дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдийг сургууль, цэцэрлэгт авахгүй гэдэг нь ташаа мэдээлэл аж.