Улаанбаатар-Хөх хотын чиглэлийн нислэгийг зогсоожээ. Учир нь монголоос очсон хүмүүсээс халдвар илэрчгэсэн мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Хятадын иргэний нисэхийн холбогдох журмын дагуу долдугаар сарын 19-ны СА902 Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгээр ирсэн зарим иргэдээс ковидын халдварын тохиолдол илэрсэн. Тиймээс наймдугаар сарын 8-наас дөрвөн удаагийн нислэг буюу хоёр сарын хугацаанд нислэгийг зогсоох шийдвэр гаргасан” гэлээ.