НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлынхыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард олгодог журамтай. Үүний дагуу НӨАТ-ын энэ оны хоёрлдугаар улирлын буцаан олголтыг өнөөдрөөс олгож эхэллээ. Энэ удаад 1.13 сая иргэнд 61.4 тэрбум төгрөгийг шилжүүлэх юм байна. Үүнээс гадна 22 мянга 28 иргэн буцаан олголтын 260.6 сая төгрөгөө татваруудаадаа суутган төлжээ.
НӨАТ-ын буцаан олголтоор дараах төрлийн татваруудыг төлөх боломжтой байдаг юм.
- Автотээврийн хэрэгслийн албан татвар
- Галт зэвсгийн албан татвар
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
- Газрын төлбөр /газар эзэмшигч/
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/