Бөхийн төрлүүдийн 17 хүртэлх насныхны ДАШТ Италийн Ром хотод сонгомол барилдаанаар эхэлсэн. Тус тэмцээнд оролцох эрх авсан манай өсвөрийн тамирчдад Италийн Элчин сайдын яамнаас виз мэдүүлэх цаг олгоогүй аж. Үүний улмаас тамирчид тус улсыг зорих явах боломжгүй болжээ. Харин өнгөрсөн сард Киргизийн Бишкект болсон өсвөр үеийнхний Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Б.Халиун ганцаараа ДАШТ-д зодоглох нь. Тэрбээр Япон Улсаас Италид очсон юм байна. Б.Халиун охидын 53 кг-ын жинд өнөөдөр хүч сорино.