Малайзын Пенанг хотод өчигдөр эхэлсэн “U23 nations league Asia” сагсан бөмбөгийн тэмцээнд Монгол, Малайз, Хятад, Япон, Тайланд, Вьетнамын эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг оролцож байна. Лигийн тэмцээний зарчмаар зургаан тойрог өрсөлдөж, ангилал бүрийн шилдэг нэг багийнхан хагас шигшээ, мөн Румын улсад болох тоглолтод бүсээ төлөөлж оролцох эрх авах юм. Манай сагсан бөмбөгчид Малайз, Тайландын багийнхантай тоглохоор таарчээ.