Польшийн нийслэл Варшавт хотод Вацлав Циолковскийн нэрэмжит “Poland open” чөлөөт бөхийн олон улсын А зэрэглэлийн тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд зодоглосон манай тамирчдаас эхний өдөр Иван Ярыгиний алтан гран при болон “Mongolia open”-ий хүрэл медальт, улсын хошой аварга, “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Цогбадрах 65 кг-ын жинд мөнгөн медаль хүртэв. Гавьяат тамирчин Г.Мандахнарангийн удирдлагад оролцсон тэрбээр дөрвөн удаа хүч сорихдоо хагас шигшээд эзэн орны Эдуард Григорьевт ялагдсанаар удаалсан юм.