Хорватын нийслэл Загреб хотод болсон “Их дуулга” тэмцээний сүүлчийн өдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн -63 кг-д Б.Ганхайч, +78 кг-д А.Адъяасүрэн нар медалийн төлөөх барилдаанд өрсөлдөгчдөө ялснаар Монголын жүдочид дөрвөн хүрэл медальтай тус хотоос нутаг буцаж байна. Эрэгтэйчүүдийн +100 кгын жинд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадамд тав давж, улсын начин цол хүртсэн, “Женко” клубийн тамирчин О.Цэцэнцэнгэл шигшээд Монтенегро улсын бөх Анто Дубрета, шигшээ наймд Азербайжаны Ушанги Кокаури, хагас шигшээд Германы Эрик Абрамовыг хожсон юм. Тэрбээр аваргын төлөө Нидерландын Жур Спикерстэй хүч сорьсон ч ялагдаж, мөнгөн медаль гардав. Манай улсаас дээрх тэмцээнд эрэгтэй ес, эмэгтэй найман бөх зодоглож, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар 69 орноос 12 дугаар байрт жагслаа.