Бахрайн улсын Манама зохион байгуулж буй бөхийн төрлүүдийн 15, 20 хүртэлх насныхны Азийн АШТ-д Монголын тамирчид оролцож байна. Тэднээс 15 хүртэлх насныхны хөвгүүдийн ангилалд 57 кг-ын жинд Дархан-Уул аймаг, “Эрхэт майнинг” компанийн тамирчин М.Сумъяабазар хүрэл медаль авав. Мөн 75 кг-д Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн Э.Бямбадорж хүрэл медаль хүртэж, шагналын тавцанд зогслоо. Тус тэмцээнд хүч сорих 20 насныхны барилдаан маргааш эхэлнэ.