Иргэн Г.Даваахүү, Ц.Мөнхбат, Б.Мэргэн нар Хөдөлмөрийн тухай хуулийн 92.1, 92.2, 92.4, 92.5 хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэц (ҮХЦ)-д хандаж, маргаан үүсгээд байсан юм. Тэгвэл ҮХЦ-ийн дунд суудлын өчигдрийн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцээд, маргааныг хянан шийдвэрлэхээс татгалзлаа. Тодруулбал, тус асуудлаар гаргасан өргөдөл, гомдлыг хүлээж авсангүй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4 дэх хэсгийн зохицуулалтыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд судлан шийдвэрлэх шаардлагатай гэж үзжээ. Ташрамд дурдахад, тухайн хянан хэлэлцэж байгаа асуудлыг шүүхийн болон захиргааны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож байснаас хойш хоёр жил өнгөрөөгүй бол, мөн маргагч талууд, тэдгээрийн төлөөлөгчидтэй ойрын садангийн харилцаатай тохиолдолд цэцийн гишүүд маргааныг хянан шийдвэрлэхээс татгалзсан магадлал гаргадаг юм байна.
Бэлтгэсэн Ж.Сжвдмаа