Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны зургадугаар сарын 15-ны өдөр товлогдлоо. Хуралдаанаар Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх, Хөдөлмөрийн үндэсний намын баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг тус тус хэлэлцэнэ.
Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) анх 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Улсын дээд шүүхийн 2011 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 14-р тогтоолоор бүртгэсэн байна. Хөдөлмөрийн Үндэсний Нам 2015 оныг хүртэл Монгол Улсад цөөнгүй байдаг ганц буюу цөөн хүнээс хамаарсан, нам гүм, жижиг нам байсан боловч нь 2015 оноос шинэ манлайлагч гишүүд намын удирдах эрхэнд гарснаар ХҮН эрс шинэчлэгдсэн гэдэг.
Өмнө нь иргэн Б.Жагар Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам үүсгэн байгуулснаа зарлаж, бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандсан боловч тус намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан удаатай.