Хөдөө орон нутгаар харийнхан олноороо хөлхөж, зөвшөөрөлтэй, эсэх нь тодорхойгүй ашигт малтмал хайх болон бусад үйл ажиллагаа явуулж байгаа талаар иргэд холбогдох байгууллага, албан тушаалтнуудад мэдээлдэг. Монголд бизнес ангиллын буюу 30 хоногийн визтэй орж ирээд улмаар ашигт малтмал хайж явсан 20 орчим хятад иргэнийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын ажилтнууд саатуулжээ. Энэ талаар тус газрын Хяналтын хэлтсийн дарга Л.Батсүхээс тодрууллаа.
-Хятад иргэд зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайж байгаад саатуулагдсан гэнэ. Хаана, хэчнээн хүн хууль бусаар ашигт малтмал хайж байсан юм бэ?
-БНХАУ-ын 19 иргэн Баян-Өлгий аймгийн Толбо, Буянт сумын зааг Хар нуур гэдэг газарт зэсийн хайгуул хийж байсныг манай ажилт нууд илрүүллээ. Тэд “Вест Монголия” гэдэг ком па нид ажиллаж байсан. Тус компани нь дээрх газарт зэсийн хайгуул хийж байсан юм билээ. Тэд манай улсад “В” ангиллын буюу 30 хоногийн хугацаатай визээр орж ирээд хайгуулын ажил хийж байжээ. Хууль журмын дагуу энэ ком па нийнхан га даад хүн ажиллуулах тусгай зөвшөөрөл авч, ажилчдаа оруулж ирэх ёстой. Гэтэл хууль бусаар хайгуулын ажил эрхлүүлж байсан нь шалгалтаар илэрсэн.
-Энэ 19 хүнд ямар хариуцлага тооцов?
-Тэдэнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан Эрх бүхий байгууллагын зөвш өөрөлгүйгээр хөдөлмөр эр хэл сэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр болон Засгийн газрын 2010 оны Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад оруулахгүй байх ху гацааг тогтоох журамд заас ныг үндэслэн гурван жилийн хугацаанд орох эрх гүйгээр албадан гаргахаар шийдвэрлэсэн.
-Манай улсад орж ирчихээд “харлан” ажиллаж байгаа ийм тохиолдол өмнө нь гарч байсан уу. БНХАУ-тай хил залгаа аймгуудад малчин хятадууд байна гэж иргэд ярьдаг шүү дээ?
-Хэдэн жилийн өмнө манай улсад ирж, барилгын ажил хийж байсан нэг хятад иргэн Говь-Алтай аймагт очиж “харласан” байсныг илрүүлэн, албадан гаргасан тохиолдол бий. Өмнөговь, Говь-Алтай, Сүхбаатар аймагт малчин хятадууд байна гэж ярьдаг. Ийм яриа л байдаг болохоос тогтоосон зүйл хараахан алга. Хэрэв иргэд энэ талаар мэдэж байгаа бол бидэнтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Бид хууль журмын дагуу шалгаж иргэдэд хариу мэдээлэх болно.
-Монголчууд маань олноороо гадаадад ажиллаж амьдарч байгаа. Түүнийг дагаад гадаадад төрсөн хүүхэд цөөнгүй. Тэд Монголд ирэхдээ виз хүсдэг гэсэн. Танайхаас виз хүсэж ирсэн хэчнээн хүүхэд байдаг бол?
-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар манай улс хоёрдмол харьяаллыг зөвшөөрдөггүй. Гэвч монгол эцэг, эхээс төрсөн хүүхдийг хаана төрснөөс нь хамаарахгүйгээр Монголын иргэн гэж тооцдог. Монгол эцэг, эхээс АНУ-д төрсөн хүүхэд олон байдаг. Тухайн улс нь 18 нас хүртэл нь өөрийн иргэн гэж үздэг. Манай улс Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулж, монгол эцэг эхээс гадаадад төрсөн хүүхдийг визийн хураамжаас чөлөөлсөн. Гадаадад төрөөд Монголд оршин суух зөвшөөрөл хүссэн, Монгол Улсын харьяат эцэг, эхээс мэндэлсэн 1570 хүүхэд манайд бүртгүүлсэн байна.
-Гадаад хүнтэй суусан иргэд бас визийн хураамжаас чөлөөлөгдөх болсон гэсэн байх аа?
-Тэмдэгтийн хураамжийн хуульд гадаадын иргэнтэй гэр бүл болж, гадаадын харьяат болсон хүн визийн ху раамж төлөхгүй гэж заасан. Харин гэр бүлийнх нь хүн зохих журмын дагуу визээ мэдүүлж, төлбөрөө төлөөд Монголд орж ирэх ёстой.
-Манай улсын иргэнтэй гэр бүл болсон хэчнээн хүн Монголд амьдарч байгаа вэ?
-Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, хувь хэргээр оршин суугч болсон 1110 хүн байна. Хуучин хуульд энэ хүмүүсийг байнга оршин суугч гэж нэрлэдэг байсныг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар хувь хэргээр оршин суугч гэдэг болсон. Дээрх 1110 хүн виз авч орж ирээд, улмаар Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авсан.
Г.ЦОЛМОН