Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн манай иргэн Ш.Дэлгэрмаа зохих зөвшөөрөлгүйгээр их хэмжээний эм хилээр нэвтрүүлэх гэж байсныг Сэлэнгэ аймаг дахь хилийн 0101 дүгээр ангийн хилчин шалгагч, дэслэгч Б.Батдэлгэр илрүүлжээ. Тэрбээр баралгетас, фаренгосепт гэх хоёр төрлийн 704 таблетка, бифидумбактрин эм 223 хайрцгийг авч явсан байна. Уг хэргийг өдгөө тус аймаг дахь хилийн тагнуулын тасгийнхан шалгаж буй юм.
Мөн Сэлэнгэ аймаг дахь “Тавт” шалгалт хамгаалалтын заставаар гарч явсан 3524 дүгээр галт тэргээр мансууруулах төрлийн ургамал хилээр гаргахыг завдсан байна. Энэ талаар Сэлэнгэ айм гийн хууль хяналтын байгуул лагын эх сурвалж “3524 дү гээр галт тэрэгний урдаасаа 18 дахь вагоны дугуйны дээд та лын хөндийд 200 грамм ман сууруулах төрлийн ургамал нуу сныг хилчин Л.Мөнх-Ирээдүй илрүүлжээ. Түүнчлэн тус галт тэрэгний урдаасаа 30 дахь вагонд ачсан төмрүүдийн дунд нитросорбид гэх эмтэй 680 ширхэг хайрцаг нуун улсын хил нэвтрүүлэх гэж байсан. Эдгээр хэрэг зөрчлийг холбогдох албад шалгаж байна” гэлээ.
Мөн Улаанбаатар-Хөх хот чиглэлийн олон улсын суудлын галт тэргээр зорчиж явсан БНХАУ-ын иргэн Тү Ей Гүр хуш модны 10 кг самар гаргах гэж байсныг дэд ахлагч Ц.Насанжаргал илрүүлж, Замын-Үүдийн хууль хянал тын байгууллагад хү лээл гэн өгсөн байна. Үүнээс гадна Замын-ҮүдЭрээний чиглэлийн олон улсын суудлын галт тэргээр зорчиж явсан Ж.Нацагдорж, БНХАУ-ын иргэн Ян Ши Гуан нар тус бүртээ хуш модны 20 кг самар улсын хилээр нэвтрүүлэх гэж байсан гэнэ. Энэ үйлдлийг хилийн 0108 дугаар ангийн хилчин шалгагч, дэслэгч Б.Баттүшиг илрүүлжээ.
Г.РАВЖАА