Улаанбаатар-Хөх хот чиглэлийн олон улсын суудлын галт тэргээр зорчиж явсан манай улсан иргэд 100 кг түүхий мах хил давуулах гэж байсныг хилчид хураан авчээ. Улаанбаатар хотын харьяат иргэн М.Цог-Эрдэнэ 80, Р.Наранхүү нь 20 кг мах улсын хилээр нууцаар нэвтрүүлэх гэж байжээ. Мөн тус галт тэргээр зорчиж явсан БНХАУ-ын иргэн Тү Ей Гүр хуш модны 10 кг самар гаргах гэж байсныг дэд ахлагч Ц.Насанжаргал илрүүлж, Замын-Үүдийн хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн Замын-Үүд-Эрээний чиглэлийн олон улсын суудлын галт тэргээр зорчин явсан Ж.Нацагдорж, БНХАУ-ын иргэн Ян Ши Гуан нар тус бүртээ хуш модны 20 кг самар улсын хилээр нэвтрүүлэх гэж байсан гэнэ. Энэ үйлдлийг хилийн 0108 дугаар ангийн хилчин шалгагч, дэслэгч Б.Баттүшиг илрүүлжээ.