“Зоос” банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга Н.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг тусгаарлан, харьяалал тогтоолгохоор Нийслэлийн шүүхэд хандсан талаар бид өмнө мэдээлсэн. Нийслэлийн шүүхээс тэдэнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, шилжүүлсэн байна.
Шүүгдэгч нарт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан эд хөрөнгө завшсан, 156 дугаар зүйлд заасан Банкны хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж. Ж.Алтанцаг, Н.Сэлэнгэ нарыг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгаж буй аж.
Бүр тодруулбал, гадаадын банкинд тодорхой хэмжээний хүүтэй мөнгө байршуулж, түүнийгээ хоёр нугалан мөнгийг нь хувьдаа завшдаг байсан гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа юм.