Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын ирэх лхагва гаригийн хяналтын шатны шүүх хурлаар АТГ-ын дарга Ч.Сан гарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас, Тамгын газрын дарга Д.Бадарч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхээр товложээ.
Уг хэргийг тус танхимын шүүгч С.Нямжав илтгэж, хэлэлцүүлэх юм. Чингэлтэй дүүргийн шүүх уг хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарыг албаны эрх мэдлээ урвуулан ашигласан, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, өөрийн ажилтнаа хууль бусаар бүтэн хоёр долоо хоногийн турш тагнаж, чагнасан, улмаар улсын нууц задруулсан, УИХ-ын гишүүн С.Эрдэнийг гүтгэсэн гэм буруутайд тооцож, 2-2.4 жилийн хорих ял оноосон билээ.
Г.ЦОЛМОН