Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газарт энэ сарын 5-ны өдөр Швед улсын Цагаачлалын албанаас “Монгол Улсын иргэн болох насанд хүрээгүй таван хүүхэд манай улсад хараа хяналтгүй амьдраад хэдэн сар болж байна. Тиймээс та бүхэн анхааралдаа авна уу. Хэрэв танай Засгийн газраас даруй арга хэмжээ авахгүй бол Швед улсын Засгийн газар хууль, дүрмийн дагуу эдгээр хүүхдийг хяналтдаа авах болно” гэсэн утга бүхий албан ёсны захидал цахим хэлбэрээр ирүүлсэн талаар мэдээлсэн. Гэтэл Засгийн газар, хууль хяналтынхан, холбогдох байгууллагууд энэ тал дээр анхаарч, албан ёсны мэдээлэл нэг ч удаа хийсэнгүй. Түүгээр ч үл барам мэдээлэл авах гээд очиход “Энэ талаар холбогдох бай гууллагууд судалж байгаа. Албан ёсоор мэдээлэл хийнэ. Өөр хэлэх зүйл алга” гэх үгээр ам тагласаар 12 хонолоо.
Өнгөрсөн баасан гаригт Хүүхдийн төлөө газраас сэтгүүлчдэд дээрх хүүхдүүдийн талаарх мэдээлэл хийнэ гэж зарласан ч тийм зүйл болсонгүй. Учир нь Улсын бүртгэлийн газар, Гадаад харилцааны яам, Нийгмийн хамгаа лал хөдөлмөрийн яам, Цагдаагийн ерөн хий газар, Гадаадын иргэн харьяатын асуудал эрх лэх газар, Хил хамгаалах ерөнхий газар бо лон бусад байгууллагаас тэдгээр хүүхдийн талаар судалсан баримт, лавлагааг хангалттай ирүүлээгүй аж. Яам, Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, хүүхдийн төлөө байгууллагуудын хүнд суртал энэ тэр ч яах вэ. Хам гийн гол нь алс холын Швед улсад тавын таван монгол хүүхэд гудамжинд гуйлга гуйн тэнэж яваа гэдгийг мартаж болохгүй.
Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр тус улсаас ирүүлсэн захидалд хавсаргасан бичиг баримтыг Улсын бүртгэлийн газрын архиваас тодруулахад тэдгээр хүүхдийн овог, нэр, бичиг баримт биш болох нь тогтоогдсон байна. Тиймээс хүүхдүүдийн овог, нэр, харьяаллыг тог тоохоор ажиллаж байгаа аж. Хүүхдийн тө- лөө газраас Швед улсаас цахим захидал илгээсэн хаягаар хариу захидал илгээсэн ч хариу ирүүлээгүй байгаа юм байна. Дашрамд дурдахад, дээрх хүүхдүүдийг хууль бусаар хил давуулсан байх магадлалтай бөгөөд хэзээ, яаж авч гарсан нь тодорхойгүй байгаа юм.
Б.МАРТ