ГИХАЭГ-аас өнгөрсөн сард зөрчил гаргасан гадаадын 72 иргэн, 82 аж ахуйн нэгж, байгууллагад Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 80 сая төгрөгийн торгууль ногдуулан, дөрвөн орны 52 иргэнийг албадан гаргасан байна. Тус газраас 16 аймагт 11 алба, найман аймагт төлөөллөө ажиллуулдаг. Зөрчил гаргасан иргэдийн 116 нь, аж ахуйн нэгжүүдийн зургаа нь хөдөө байдаг аж. Нийт торгуулийн 27.2 саяыг орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ. Дээрх аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь Монгол Улсад оршин суух, бүртгэл, хөдөлмөр эрхлэх болон үнэмлэх эзэмших, хадгалах, ашиглах журам зөрчсөн, визийн хугацаа хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргасан байв. Товчхон Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сард 52273 эх амаржсан нь өмнөх оны мөн үеийнхээс 2380-аар, хорвоод дуугаа хадаан 52457 нярай мэндэлсэн нь 2374-өөр олон байв.
Х.ЭРХЭМ