Оросын гэмт хэргийн ертөнцөд ээлжит дайн дэгдээд байна. Дэлхийн II дайнд хүчээр дайчлагдаж оролцсон гэмт хэрэгтнүүд буцаж ирсэн 1940-өөд оны сүүлчийн хагасаас анхны дайн эхэлсэн гэж хэлж болно. Дайнаас эсэн мэнд буцаж ирсэн гэмт хэрэгтнүүдийн дотор энгэрээ цоолсон хүн цөөнгүй, тэр ч бүү хэл нэг нь ЗХУ-ын баатар болсон гэж байгаа. Бас жирийн иргэн болоод дадсан “ажлаа” дахин хийсэн гэмт хэрэгтэн ч олон. Хоёр дахь дайн 1950-иад онд С.Хрущевийн үед болов. Гэмт хэрэгтэн ял эдэлж байхдаа ямар нэг тодорхой ажил хийх ёсгүй гэсэн өөрсдийнх нь хуулийг ашиглан Зөвлөлт засаг тэднийг дахин хүмүүжүүлэхээр шийдлээ. Тэгээд хэрэгтнүүдийг аливаа хар ажил хийхийг шаарддагг үй “Цагаан хун” гэдэг шорон руу аваачжээ.
Дээд хэмжээний уулзалт. Зүүн гар талаас Жемал Хачидзе ("Жем"), Аслан Усоян
(“Хасан өвөө”), баруун захынх нь Захарий Калашов (“Залуу Шакро”)
Хоригдол, харгалзагч хоёроос өөр юу ч байхгүй энэ орчинд гэмт хэрэгтнүүд биесээрээ өтгөн шингэнээ зөөлгөхөөс илүү цаг нөгцөөх юм үл олдоно. Тиймээс тэд биендээ хүч чад лаа гаргаж, байсхийгээд л тэмцэл хөдөлгөөн дэгдээнэ. Ингэсэн тохиолдолд хэрэгтнүүдийг өчиггүй буудна, танк авчирч хүчээр номхруулна. Чеченийн гэмт хэрэгтнүүдийн томоохон “гарууд” “улс орноо хяналтдаа авна” хэмээн мэдэгдэж, ЗХУ-ын нутаг дэвсгэрийг хуваах (1988 онд гэмт хэрэгтнүүд Дагомыст цуглаан гээчийг хийж “хариуцлагын бүс” тогтоосон юм) хэрэгт оролцохоос татгалзсан 1991 оноос гурав дахь дайны буун дуу гарч эхлэв. Славян үндэстнээс бүрдсэн бүлэглэлүүд Кавказын гэмт хэрэгтнүүдэд дайн зарлахаар шийджээ. Үүнийг голлон санаачлагч нь “Сильвестр” хочтой Сергей Тимофеев гэгчийг гэж үздэг. Түүний ард “Жем”, “Слива” хочит дээрэмчдийн бүлэг байсан аж.
Кавказын гэмт бүлэглэлүүдийн удирдагчдын байгаа газрыг тогтоох их хэцүү байжээ. Гэлээ ч “Сильвестр” 1991 оны хавар энэ асуудлыг нэг тийш болгож дөнгөв. Гэмт хэрэгтнүүдийн гурав дахь дайны нэлээд ширүүн тулаан 1998 онд боллоо. Энэ нь хямралтай холбоотой байлаа. Цус ч их урссан. Хямрал ид байхад гэмт хэрэгтнүүд Одессод цуглах гэж байтал Украины зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэгчид үнэрийг нь авчих сан байв. Ингээд “хүнд гаруудын” санаархал бүтсэнгүй. ДЯЯ-ны мэдээгээр ОХУын нутаг дэвсгэр дээр славян гаралтай гэмт хэрэгтнүү дийн 200-300 бүлэг ажиллаж байна. Тэдгээрийн эгнээнд 200 мянга гаруй хүн багтаж байдгийн ихэнх нь гүрж үндэстэн. Гүржийн Ерөнхийлөгч Михаил Саакашвили хатуурхаж, “дархлагдсан гэмт хэрэгтэн” болохоо өөрөө хүлээн зөвшөөрс өн тохиолдолд 10 хүртэл жил шоронд хорьж, хөрөнгийг нь хурааж байх эрүүгийн шийтгэл оноох шийдвэр гаргаснаас хойш эндхийн гэмт хэрэгт нүүд Орост бүгэх болсон байна.
ДЯЯ-ны ахмад ажилтнуудын дурсамжаас үзвэл дархлагдсан гэмт хэрэгтнүүдийн байгууллага бүр хувьсгалаас өмнө Орост бий болж эхэлсэн аж. Тэд өөрсдийгөө төрөл төрөгсдөө мартчихсан тэнүүлчид гэдэг байж. Тэр үе буюу большевикуудыг Засгийн эрх барихаас өмнө ийм хүмүүсийн баримталдаг журам гэж байжээ. Тэд гэрлэх ёсгүй, хувийн өмчтэй байж болохгүй, төрийн аливаа байгууллагад захирагдах учирг үй. Харин С.Хрущевийн үед “Цагаан хун” гэдэг шоронд ихээхэн цус урсгаснаас хойш гэмт хэрэгтнүүд өөрсдөдөө арай хүнлэг хандах болж ядаж л гэрлэхийг зөвшөөрсөн байна. Эд хөрөнгө ч цуглуулах болж. Одоо бол гэмт хэрэгтнүүдийн удирдлагын босоо тогтолцоо Зөвлөлтийн үеийн дээд удирдлагын бүтцийг санагдуулахаар болсон аж.
Улс төрийн товчооны хурлын оронд цугларалт гэж юм хийх бөгөөд эндээс гарсан шийдвэрийг заавал биел үүлнэ. “Жагсаалын” гэмт хэ рэгтнүүдээс бүрдсэн “явган цэрэг” армийн үүрэг гүйцэтгэнэ. Авлигад амташсан түшмэд хийгээд төрийн хүчний байгууллагын ажилтнууд УАХХ шиг ажиллана. Аюулгүй байдлыг хангах тухайд жинхэнэ сүлжээ бий болжээ. Төрийн эрх барьж байгаа улс төрийн хүчнийг одоо хулгайч, луйварчдын нам гэж нэрлэх болсон гэж Цагдан сэргийлэхийн ахмад ажилтан ярьж байна. Түүхч Алексей Мухи ний үзэж буйгаар бол Зөвлөлтийн УАХХ-ны ажилтнууд 1980-аад оны дунд үеэс гэмт хэрэгтнүүдтэй холбог дох болсон байна. Энэ ажил ла гааны үр дүн тодорхойгүй ч чухам түүний дараа л шоронгуудыг удирдах газрын архивын материалыг УАХХ гартаа оруулжээ.
Гэмт хэрэгтнүүдийн 70 хувь нь аюулаас хамгаалах байгууллагатай ямар нэг байдлаар хамтарч ажиллаж байсныг уг материалууд нотолсон аж. Тусгай албад гэмт хэрэгтнүүдэд тогтоож байсан хяналтаа эгүүлэн олж авахын тулд гурав дахь дайныг эхл үүлсэн гэж үздэг. Энэ дайны эхлэлийг Тариэл Ониани (“Таро”), Аслан Усоян (“Хасан өвөө”), Захарий Калашов (“Залуу Шакро”), Вячеслав Иваньков (“Япон хүн”) гэсэн зартай дөрвөн гэмт хэрэгтэн тавьсан гэж хэлж болно. Гэмт хэрэгтнүүдийн хурал цуглаан Орост ч, хилийн чанадад ч зөндөө болдог. Тэдгээрийн хэлэлцдэг гол асуудал нь ерд өө л нөлөөгөө яаж нэмэгдүүлэх тухай. Аслан Усоян бол 1937 онд Тбилист төрсөн, курд үндэстэн. Оросын гэмт хэрэгтнүүдийн томоохон нэг бүлгийн удирдагч. Краснодарт ихэнхдээ байдаг.
Хууль сахиулах байгууллагуудад байгаа мэдээллээр өрсөлд өг чөө дайсан гэж үздэггүй, Онианийг “олон түнштэй, авьяаслаг бизнесмен” гэж хэлдэг. Түүний санаачлан хийлгэсэн цуглаануудаас Онианитай хэрхэн өрсөлдөх, Сочи хотод олимпийн тосгон барихад шаардагдах мөнгө олох тухай асуудлыг ярилцсан байна. Тариэл Ониани 1952 онд төрсөн. 17 настайдаа анх шүүхээр хэрэг таслуулж байжээ. Ер нь бол шүүхийн хаалгыг найман удаа татсан. Хуучин ЗХУ-ын гэмт хэргийн ертөнцөд нэр хүндээрээ эхний гуравт багтдаг байв. “Хасан өвөө”-г устгахыг нэг бус удаа оролдсон. Нэгэн хөлөг онгоцон дээр явуулсан тусгай ажиллагааны дүнд зартай 50 гэмт хэрэгтнийг баривчлахад тэдний дотор Ониани байсан аж.
Гэмт хэргийн бүлэг зохион байгуулсан, мөнгө угаасан хэргээр Тариэлийг эрэн сурвалжилж буйгаа Испани улс 2005 онд зарлаж байв. Түүгээр ч барахгүй түүнийг баривчлахаар Испанийн цаг даагийн байгууллага 2006 онд “Шар зөгий” гэдэг томъёолсон нэртэй тусгай ажиллагаа явуулсан ч Ониани зайлж амжжээ. Харин түү- ний охин болоод хэд хэдэн нөхдийг нь баривчилж чадсан байна. Хамгийн гол нь энэ ажиллагааны дүнд нө- гөөх Захарий Калашов баривчлагдсан аж. Вячеслав Иваньков 1940 онд Москвад төржээ. Тэр олон хочтой. “Япон Слава”, “Ассирийн хүргэн”, “Иван”. Энэ бол нэг л хүн. Хулгайн хэрэг олныг үйлдсэн, 1960- аад оны эцсээс “Монгол” (Геннадий Карьков)-той хам тарч ажиллаж эхэлсэн юм билээ. Энэхүү “монгол” бусдаас хууль бус аргаар мөнгө их хэмжээгээр авдаг хүн байв. 1980-аад оны эцсээр Иваньков шоронд орсон. Эмч Святослав Фёдоров, дуучин Иосиф Кобзон, хүний эрхийг хамгаалагч Сергей Ковалев нарын зэрэг нэрд гарсан улстөрч, урлаг соёлын зүтгэлтнүүдийн батлан даалтаар түүнийг 1991 онд хугацаанаас нь өмнө сулласан юм. Иваньков удалгүй АНУ-д очиж чадсан ч Америкийн Холбооны мөрдөх товчооны ажилтнууд ажиглаж байсаар тэнд гэмт хэргийн чанартай үйл ажиллагаа явуулсныг нотлох баримт цуглуулж, улмаар 10 жил шоронд суулгав.
Шоронгоос гараад эх орондоо ирснээс хойш гэмт хэрэгтнүүдийн цугларалтад ер очилгүй анир чимээ багатай аж төрж байв. “Өвөөг битгий оролд. Одоо тэр хүүхдүүдэд зориулж үлгэр бичиж байгаа. Санаа амар байж байгаад бурхан болог…” Ойрын нь хүмүүс ингэж ярьдаг байлаа. Гэвч “хүндэт” гэмт хэрэгтнийг 2009 оны долдугаар сарын 28-ны орой хэн нэг нь буудан хороосон юм. Түүнийг тусгал сайтай хоёр винтовоор буудсан байсан гэдэг. Ямар ч байсан Иваньковыг амьд үлдэхээргүйгээр буудсан байжээ. Иваньков Москвагаас бараг гаралгүй аж төрж бай сан аж. Найз нарынхаа аль нэг ний нь компанид өдрийг өнгөрөөдөг байжээ. …2010 оны есдүгээр сарын 16-ны үдэш Москвагийн Тверийн гудамжинд Аслан Усояны амь насанд халдав. Гэдсэнд нь гурван сум туссан байж. Гэвч “Хасан өвөө” амьд үлдсэн. Гэмт хэргийн ертөнцөд насаа барж буй, тэдэн дотроо “хашир хандгай” нарын нэг болох хүний ярианаас сонирхуулъя.
-Энэ хулгайчид хоорондоо юу булаацалддаг, тэмцэлддэг юм бэ?
-Эрх мэдлийн төлөө л өөр хоорондоо тэмцэлдсээр ирсэн юм. Хүн болгон жаахан эрх мэдэлтэй нөлөөтэй болоод ирэхээрээ өөрийн гэсэн хүмүүсээр хүрээлүүлэхийг хүсдэг. Одоо бол 50-60 настнууд хүчээ авч байна. Тэд фабрик, заводуудыг хуваан эзэмших болсон. Ер нь гэмт хэрэгт нүүд хоорондоо дотно нөхөр лөх нь ховор. Ониани, Усоян хоё рын дайсагналцлыг далим дуулж тусгай албад манайхныг нэг нэгээр нь “жагсаалаас гаргана” Ийм маягаар ажиллаж байна. С.Хрущевийн үед яг ингэж байсан юм шүү дээ.
-Яагаад ийм тактикаар ажилладаг юм бол?
-Яах гэж буйг нь мэдэх гүйн улмаас гэмт хэрэг үйлдэгчид төөрөлдөж, өөрсдийг нь анаж байдгийг мартаад тайв ширч, сонор сэрэмжгүй болно, бас хоорондоо хэмлэл дэнэ шүү дээ.
-Улсыг аюулаас хамгаалах байгууллага гэмт хэрэгтнүүдтэй нягт харилцаатай байдаг гэлцэх юм.
-О.Дерипаска хөнгөн цагааны бизнест хөл тавьж буйг аюулаас хамгаалахынхнаас дуулаад “Залуу Шакро” энэ салбар руу санаархаж үзсэн удаатай. Тэгсэн чинь гэрээ хэлэлцээр хийх үед нөгөө муу “хулгайчийн” тархи руу үнсний саваар “буулгаж” өгөөд хөөгөөд гаргасан гэсэн. Ингээд л өнгөрсөн. Испанийн тусгай албад “Залуу Шакро”-г аль болохоор бусдаас хөндий байлгахыг хичээхдээ өмгөөлөгчдийг нь хүртэл баривчилсан, “Шакро”-гийн эзэнт улсад улиг болсон муу казиногоор тогтохгүй хүчирхэг аж үйлдвэр, хэд хэдэн банк байдаг юм л даа. Гэмт хэргийн бүлэглэл үүдийн дайсагналцал хуучин ЗХУ-ын хилээс ч гадагш хальжээ. Тэдний ашиг сонирхол Англи, Испани, Украин, Польш, Израиль, Унгар, Балти орчимд өрнөж байна. “Жем”, “Пудель” хоёр Герман, Швейцарийг, “Хөдөлгүүр”, “Сум” нар Өмнөд Солонгос, Филиппинийг, “Юлдаш” Пакистаныг, “Чавга”-Канадыг, “Япон хүн”-Америкийг, “Матвей” –Грекийг, “Петрак”-Герман, Францыг, “Таро”-Туркийг хянаж байв.
Дархлагдсан гэмт хэрэгтнүүд тарж бутарч буй ЗХУ-аас олноор гарч капитализмын орнуудад очиж байсныг УАХХ-ны нарийн тө лөвлөсөн зориудын нууц ажиллагаа гэж АНУ-ын тусгай албад тухайн үедээ үзэж байсан явдал ч бий. Чухам аюулаас хамгаалах байгууллагын офицеруудтай холбоотой гэмт хэрэгтнүү- дийн санаачилгаар л ЗХУ-д зохион байгуулалттай гэмт хэрэг бий болсноос үүдэж ийм таамаглал гарсан гэдэг. Өрнөд рүү гарсан гэмт хэрэгтнүүд Оросын мафийн тэмтрүүлийг өөрсдөдөө “элэг буруу” эдийн засагт түгээн дэлгэрүүлэх замаар капитализмын үндсийг сүйтгэнэ гэсэн хардлага ч төрүүлэх болжээ. “Оросын зохион байгуулалттай гэмт хэрэг” гэдэг илтгэл гарсан нь гал дээр тос дусаах шиг болсон байна.
94 хуудастай энэ илтгэлийг бичигчдийн дотор АНУ-ын ТТГ-ын захирал асан Жеймс Вулси, Уилъям Уэбстер, Роберт Гейтс болон Сенатын гишүүн Патрик Лихи, Уильям Рот, Жон Кил, Пентагоны Тагнуулын газрын дарга байсан Гарри Сойстер нарын нэрд гарсан мэргэжилтнүүд орсон байв. Тэгэхдээ Өрнөдөд гэмт хэрэгтнүүдийн бүлгүүд бий болж байсан ч тэд хэдэн мянган хүнийг нэгтгэсэн “зэвсэглэсэн дээрэмчдийн хүч” болохыг эрмэлзээгүй юм. Хэрэв тэгсэн бол нууцла лын наад захын журмыг зөр чих байсан нь ойлгомжтой. Гэмт хэрэгтний ертөнцдөө нэр хүндтэй хүмүүсийн яриа, хууль сахиулах байгууллагын ажилтнуудын хийж буй тайлбар, олон баримт, гэрчлэх материалаас дүгнэлт хийхэд хууль бус томоохон үйлдэл хийгчдийн гурав дахь дайн үндэс угсааны өнгө аястай гэж хэлж болохоор байна. Гүржийн “ширүүн эрчүүд” Тариэл Онианигаар удирдуулан Аслан Усояны олон үндэстний хүчтэй тулалдаж байна. Энэ дайнд ялсан нь буюу тэсэж үлдсэн дархлагдсан гэмт хэрэгтэн энэ дэлхийгээр нэг тарсан бүлгүүдийг нэгтгэж “эзэн хаан” нь болох магадлалтай.
Р.ЖАРГАЛАНТ