Цахим тоглоомоор үйлчилдэг газруудыг нийслэлийн Цагдаагийн газраас “Сургуульаюулг үй орчин” аяны хүрээнд шалгажээ. Шалгалтад 311 интернэт, цахим тоглоомын газрыг хамруулсан байна. Нийслэлийн Цагдаагийн газрын чиглэлийн ахлах байцаагч, ахмад Б.Баатархүү “Хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 40 аж ахуйн нэгж, иргэнийг 1.2 сая орчим төгрөгөөр торгож, зоорийн давхарт байрласан тоглоомын 103 газрыг хаасан.
Соёл урлагийн газраас олгодог бай сан “Тусгай зөвшөөрөл”- ийг Захиргааны хэргийн шүүх 2010 онд хүчингүй бол госон. Үүний улмаас ца хим тоглоомын газрууд “Мэр гэжлийн хяналтын дүг нэлт”, “Тусгай зөвшөөрөл”, “Цаг даагийн байгууллагын тодор хойлолт” шаардлагагүй гэсэн ойлголттой болж, дур зоргоороо үйл ажиллагаа явуулах нь ихэссэн” гэв. Нийслэлийн ИТХ-аас 2007 онд баталсан журамд “Өвлийн улиралд 18-аас доош насны хүүхдэд 19.00 цагаас хойш үйлчлэхгүй. Мөн тэднийг хоёр цагаас дээш хугацаагаар тоглуулахгүй. Аль ч насныханд хоногоор үйлчилж болохгүй. Цахим тоглоомын бүх газар 23.00 цагт хаасан байх ёстой ” гэх мэт заалт байдаг аж.