Үлэг гүрвэлийн төв музейн байранд үйл ажиллагаа явуулж буй Байгалийн түүхийн музейнхэн шинэ орчин бүрдүүлэх, техник, технологийн шийдэл ашиглан үзмэрүүдээ өвөрмөцөөр дэглэх ажил эхлүүлжээ. Үүний хүрээнд Дунд төрмөлийн эрин танхимыг нэн түрүүнд шинэчилж, үзмэрүүдээ дэглэсэн байна. Дунд төрмөл буюу Мезозойн эрин нь 252- 66 сая жилийн тэртээх үе юм.
Тухайн цаг үед холбогдох Т-Батаар, протоцератопс болон бусад үлэг гүрвэлийн яс, өндөг, чулуужсан үүр зэрэг 40 гаруй олдворыг эл танхимд шинэ хувилбараар дэглэжээ. Байгалийн түүхийн музейнхэн Дунд төрмөлийн эрин танхимаа өчигдөр нээж, үйлчлүүлэгч хүлээн авч эхэлсэн байна.