“Анод” банкны захирлуудтай холбоотой хэргийг шалгаад хоёр жил гаруй болж байна. Мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр тус банкны ТУЗ-ийн дарга асан Э.Гүр-Аранз, ТУЗ-ийн гишүүн асан Н.Даваа, гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр, Тамгын газрын дарга асан Л.Уламбаяр нарыг цагдан хорьж байв.
Эрүүл мэндийн байдлаас нь хамаарч тэднийг батлан даалтад гаргасан ч өнгөрөгч тавдугаар сараас дахин цагдан хорьсон. Яллагдагчдын өмгөөлөгч З.Оюунбилэг тэднийг батлан даалтад гаргах хүсэлтээ шүүх, прокурорынхонд удаа дараа гаргажээ. Шүүгч өмгөөлөгчийн хүсэлттэй танилцаад өнгөрөгч пүрэв гаригт тэднийг батлан даалтад гаргасан байна.
Батлан даалтад байх хугацаандаа хэргийн талаар хэвлэлээр ямар нэгэн мэдээлэл хийхгүй байхыг тэдэнд сануулсан аж. ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид таван сар хоригдсон Н.Даваагийн бие эрс муудан Клиникийн нэгдүгээр эмнэлэгт эмчлүүлж байна.