Байгаль орчинд хор хохирол учруулсан, “урт нэртэй” хуулийг зөрчсөн асуудлаар төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөнийхөн одоогоос жилийн өмнө Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Пураам”, “Сентерра гоулд” компанийн эд хөрөнгөд халдсан. Үүнтэй холбогдуулан иргэний хөдөлгөөнийхөнд танхайрсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхээр хэргийг нь шийдвэрлэхийн өмнө Ц.Мөнхбаяр нар Өвөрхангай аймагт мөн л зэвсэг хэрэглэж танхайрсан билээ.
Дээрх үйл явдлын дараа “Пураам” компанийн захирал болон “Сентерра гоулд” компанийн гүйцэтгэх захирал Жон Казаков нарт УМБГ-ын Байгаль орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Шинжээчдийн дүгнэлт гарахгүй удааширч байсны эцэст, саяхан экологи, эдийн засагт хохирол учраагүй гэсэн дүгнэлт гаргасан байх юм. БОАЖЯ, Ойн газар, Усны газар, МХЕГ зэрэг байгууллагаас томилогдсон шинжээчид тус компаниудын үйл ажиллагаа явуулж байгаа газраас сорьц авч, шинжилсний үндсэн дээр ийм дүгнэлт гаргасан гэдгийг эх сурвалжууд мэдээллээ.
Мөн тухайн үед төрийн болон төрийн бус байгууллагынханд гомдол гаргаж байсан нутгийн иргэдээс шинжээчид тайлбар авч, эрүүл мэндийн үзлэг хийхэд иргэд “Ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй” гэж тайлбарласан байна. УМБГ-ын Байгаль орчны эсрэг гэмт хэрэг мөрд өх хэлтэст шалгаж байсан уг хэргийг саяхан прокуророос татан авч, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ. Эх сурвалжийн мэ дээлснээр Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүн хараагийн Засаг дарга Г.Цээпилдоржийг албан ту шаал, эрх мэдлээ урвуулан дээрх хоёр компанид ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл өгөхөд оролцсон байж болзошгүй хэмээн сэжиглэж буй аж.
Энэ талаар АТГ болон прокурорын байгууллагын эх сурвалжуудаас лавлахад “Г.Цээпилдоржид холбогдох хэргийг саяхан АТГ-т шилжүүлсэн. Хэргийг дөнгөж шалгаж эхэлж буй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Г.РАВЖАА