Сүүлийн үед олны анхаарлыг татсан цацраг идэвхт бодистой машинуудыг нуух гэж дарга нар ихэд мэрийжээ. Учир нь цацрагийн бохирдол илэрсэн найман машин хэдийнэ эздийнхээ гарт очсон байна. Энэ сарын 27- нд эдгээр машиныг “ариутгаад” аюулгүй болгосон юм байх. Чухам ямар бодис, тоног төхөөрөмжөөр цацрагийн бохирдлыг саармагжуулсныг Цөмийн энергийн газ рын Цөмийн хяналтын хэлтсийн дарга Д.Шадраабалаас лавлахад “Манай вэб сайтад тэр та лаар дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. ОБЕГ аль хэдийнэ саармагжуулсан. Хаанахын ямар бодисоор гэдгийг мэдэхгүй. Саар магжуулсан хойно нь тусгай багажаар шалгаж үзэхэд цацраг идэвхт бодис илрээгүй” хэмээсэн юм.
Харин уг байгууллагын цахим хуудсанд “Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газар, Улаанбаатар хотын Гаалийн газартай хамтран, гаалийн хяналтын бүсүүдэд Японоос оруулж ирж буй автомашин, сэлбэг хэрэгсэлд цацрагийн хяналт, хэмжилт хийсэн. 1321 машинд шалгалт хийснээс найм нь өөрчлөлттэй гарсан. Эдгээр авто машины цацрагийн бохирдлыг ОБЕГтай хамтран цэвэрлэх бэлтгэл ажлыг хангаж байна” гэсэн байлаа.
Аюулыг хэрхэн зайлуулсан тухай ганц ч өгүүлбэр алга. ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газрын дарга, комиссар С.Цогт баатар “Ямар багажаар ариутгасныг Цөмийн энергийн газрынхан сайн мэдэж байгаа. Манай Аврах тус гай ангийн бэлтгэл, бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн Дамдинсүрэнгээр ахлуулсан баг ажилласан” гэсэн юм. Дарга нарын хариултад итгэх гэсэн ч ОБЕГ-ын нэгэн албан тушаалтны хэлсэн зүйл сэжиг төрүүлээд болсонгүй. Юу гэвэл манайд цацраг идэвхт бодисыг саармагжуулж хүчрэх тоног төхөөрөмж тун цөөхөн аж.
Нэг нь Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн химийн тасагт байдаг гэнэ. Мөн Эрдэнэт үйлдвэр, Төв аймагт тус бүр дөрөв, Өвөрхангай, Өмнөговьд тус бүр хоёр байгаа сурагтай. Тэр нь “Урал” машин дээр суурилуулсан, онгоцны хөдөлгүүрээр ажиллуулдаг нүсэр эд аж. Энэхүү төхөөрөмжийг авчирч, ариутгасан тохиолдолд л цацрагийн хор арилах учиртай гэсэн. Харин ямар нэг химийн бодисоор цэвэрлэсэн нэр зүүгээд машинуудыг гаалийн хяналтын бүсээс гаргасан бол та бидний дунд аймшигт хор ялгаруулсан төмөр хүлгүүд давхиж яваа. Ченжүүд тэр машинуудаа зарах гэж яваа, зарчихсан ч байж мэднэ.
О.ХАЛИУН