УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн талаас зохион байгуулсан АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96.3 хувийн саналаар ялалт байгуулсан. Тэгвэл өнөөдөр /2022.04.07/ Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан Х.Баттулгыг намын даргаар ёсчлон батламжлах ээлжит бус Их хурал болж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ардчилсан намын даргаар батламжиллаа.
Улмаар түүнд тамга тэмдэгийг нь гардуулан өгөв. Энэ үеэр үзэл санаа, үнэт зүйлээрээ эвлэлдэн нэгдсэн журмын олон нөхдийнхөө итгэлээр Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг намын даргаар ёсчлон батламжлах ээлжит бус их хурал албан ёсоор эхэлж УИХ-ын дарга, АН-ын дарга асан Зандаахүүгийн Энхболд үг хэллээ. Тэрээр хэлэхдээ Ардчилсан намын энэхүү тамга нь анх үүсгэн байгуулагдахад миний захиалж хийлгэж байсан ЖИНХЭНЭ ТАМГА гэдгийг онцоллоо.
Улмаар түүнд тамга тэмдэгийг нь гардуулан өгсөн байн